Tuesday, July 9, 2013

Нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн үргэлжилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн үргэлжилнэ

34 минутын өмнө

Хоёрхон хоногийн дараа Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр болох гэж байна. Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр буюу 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч "Автобус нэг" ОНӨҮГ-ын ажилчид ажил хаях тухай тус газрын үйлдвэрчний эвлэлийн хорооноос мэдэгдэл гаргажээ. "Автобус нэг" ОНӨҮГ нь 11 чиглэлд нийтийн тээврээр үйлчилдэг бөгөөд тус 11 чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг бусад 23 ААНБ-уудаас нөөцийн автобусуудыг нь татаж, тээвэрт гаргахаар төлөвлөсөн болохыг мэдэгдэж байна. Тиймээс маргааш "Автобус нэг" ОНӨҮГ-ын ажилчид ажил хаясан ч үйлчилгээ доголдолгүй хэвийн үргэлжилнэ. Тус компанийн Үйлдвэрчний эвлэлээс өнгөрсөн оны 11-р сард мөн л ажил хаялт зохион байгуулж байсан. Нийтийн тээврийн үйлчилгээ нь нийгмийн захиалгат, тусгай үйлчилгээ тул иргэдийн зорчих хэрэгцээг хангах, зорчигчдын эрх ашгийг дээдэлсэн, иргэдэд соёлтой, чанартай, шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилготой юм. "Автобус нэг" ОНӨҮГ нь салбартаа тэргүүлэгч байгууллага бөгөөд энэхүү мэдэгдлээрээ сая гаруй хүн амтай нийслэлчүүдийн эрх ашигт дахин халдаж байгаад харамсаж байна гэж нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээллээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ сэдвээр: НААДАМ-2013

0 comments:

Post a Comment