Saturday, March 30, 2013

Д.Бум-Эрдэнийн биеийн байдал хэвийн байна гэв

Д.Бум-Эрдэнийн биеийн байдал хэвийн байна гэв

Эхнэр, хадмуудынхаа зүг шатахуун цацаж, шатаасан хэрэг олны сэтгэлийг өмрүүлж, өр нимгэн нэгний сормуусыг норгож байна. Гэр бүлийн зургаан хүнээс амьд үлдсэн Д.Бум-Эрдэнийн биеийн байдал хэвийн байна гэж эмч нар хэлж байна.

Д.Бум-Эрдэнийг эмчлэгч эмч н.Тулгатай холбогдоход "Одоогоор биеийн байдал хэвийн байна. Ах дүү нар нь сахиж байна. Ямар нэг өөрчлөлт гарсан зүйл байхгүй байна. Эмнэлгийн зүгээс шаардлагатай арга хэмжээг авч, эмчилгээ үргэлжилж байна" гэлээ. Д.Бум-Эрдэнийн эмчилгээнд зориулж, мөн талийгаачдын хойчийн буяныг үйлдэх, Д.Бум-Эрдэнийн эмчилгээнд тус нэмэр болохыг хүсвэл ХААН банкны Хундаган овогтой Батболдын 5032184664 дугаарын хандивын данс нээгээд байгаа юм байна.

0 comments:

Post a Comment