Saturday, March 30, 2013

“Гачууртын эх үүсвэр” төслийг Б.Бадрал удирдана

"Гачууртын эх үүсвэр" төслийг Б.Бадрал удирдана

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагийн захирамжаар "Гачууртын эх үүсвэр" төслийн удирдах хорооны бүрэлдэхүүнийг баталсан байна. Энэхүү хороог Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Захирагчийн ажлын албан даргын үүрэг түр орлон гүйцэтгэгч Б.Бадрал удирдах аж.

Япон улмын "Жайка" байгууллагын хооронд 2011 онд байгуулсан "Буцалтгүй тусламжийн хэлэлцээр"-ийн дагуу төслийг хэрэгжүүлж байгаа аж. Нийслэлийн ундны эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор 2012 оны дөрөвдүгээр сард төслийг эхлүүлсэн бөгөөд Гачуурт дахь хэсэгт 21 худаг шинээр барин, олборлосон усыг Гачуурт усан санд хуримтлуулж, хлороор ариутган цэвэршүүлсний дараа шинээр тавигдах 700 мм-ийн диаметр бүхий шилээр хүчтгэсэн пластик нийлмэл хоолойн магистраль шугамаар хотын зүүн хойд бүсийн усан санд нийлүүлэгдэнэ. Энгэснээр Улаанбаатар хотын усан хангамж, түүний дотор гэр хорооллын усан хангамжийг нэмэгдүүлэх, амьдрах орчныг сайжруулах үндсэн зорилготой ажил юм байна.

Ш.ЧИМЭГ

0 comments:

Post a Comment