Monday, July 8, 2013

“Жигүүр гранд” орон сууцны үнээ өсгөөгүй

"Жигүүр гранд" групп Засгийн газрын хөнгөлөлттэй зээлд хамрагдаагүй, орон сууцны үнээ өсгөөгүй гэдгээ албан ёсоор залруулж байна


Засгийн газраас 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийг гаргасан нь хорт утааг багасгах, хөрсний бохирдлыг бууруулах, хамгийн гол нь иргэдийг орчинүеийн, тав тухтай орон сууцаар хангахад чиглэсэн түүхэн, томоохон үйл явдал хэмээн иргэд олон нийт, барилгын салбарынхан сайшааж байгаагаа юун түрүүнд тэмдэглэн хэлмээр байна. Энэхүү хөтөлбөр он удаан жил үргэжилснээр иргэд өөрийн санхүүд тохирсон хэлбэрээр орон сууцтай болох, Засгийн газар үүнд нь дэмжлэг үзүүлэх хууль эрх зүйн зөв хөрс суурь бүрэлдэн тогтох юм.

Хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас зарим барилгын компаниудад хөнгөлөлттэй зээл олгосон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Үүнтэй холбоотой өчигдрийн "Бүтээн байгуулалтын цаг" дээр манай компанийн талаар ташаа мэдээлэл олон түмэнд хүргэсэнд залруулга хийх нь зүйтэй хэмээн үзлээ.

"Жигүүр гранд" группийг Засгийн газрын хөнгөлөлттэй зээлд хамрагдсан, орон сууцны үнээ нэмсэнучраас Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрөөс хасах талаар яригдаж байгаа гэлээ.

Нэгдүгээрт, барилгын салбартаа тэргүүлэгч "Жигүүр гранд" групп Засгийн газрын хөнгөлөлттэй зээлдхамрагдаагүй. Хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар орон сууц ч манайд байхгүй.

Хоёрдугаарт, "Жигүүр гранд" групп орон сууцны м/кв-ийн үнээ нэмээгүй байна. Иргэдээ чанартай, тохь тухтай орон сууцаар хангах зорилтын хүрээнд анх зарласан үнээрээ орон сууцаа борлуулсаар байгаа.

Бүх зүйл зах зээлийн хуулиар явдаг. Цаг минутаар хувьсан өөрчлөгдөж байгаа ажиллах хүчний үнэлэмж, цалин хангамж, улирлаас шууд хамааралтай өсч буурч байдаг шатахууны үнэ, 100% импортоос хамааралтай барилгын материалын үнэ үндэсний бүтээн байгуулагчдыг үнээ өсгөхөөс өөр аргагүй байдалд хүргэж байгаа.Чанар дагаж үнэ гэдэг. Иргэд олон нийтийг чанартай, тохь тухтай орон сууцаар хангахад чадварлаг боловсон хүчин, тогтвортой шатахууны үнэ, хямд барилгын материал хэрэгтэй байна. Засгийн газрын бодлого шийдвэр үүн рүү чиглэн ажиллаж байгаад Үндэсний бүтээн байгуулагчийн нэгний хувьд сайшаан дэмжиж байгааг энэ дашрамд дуулгая.

ЖИГҮҮР ГРАНД ГРУПП

0 comments:

Post a Comment