Monday, July 8, 2013

Б.Галаарид Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо

Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр олон салбараас төрийн одон, медальтан төрж байна.

Тухайлбал, Монголын сэтгүүлзүйн салбараас шинэ гавьяат төрж, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор, Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Ө.Уянга Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор, жүдо бөхийн ОУХМ Д.Нямхүү Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор тус тус шагнагдсан байна.

Шагналыг нийслэлийн Засаг даргын тамгын газрын "Хангарьд" ордонд гардуулж байгаа ажээ.

0 comments:

Post a Comment