Sunday, July 21, 2013

Иргэд Дээд шүүхийн үүдэнд суулт хийнэ

Иргэд Дээд шүүхийн үүдэнд суулт хийнэ

15 минутын өмнө

Монголын улс төрд хамгийн хүчтэй, төрийн эрхийг ээлжлэн барьж буй АН, МАН гэсэн улс төрийн хүчин бий. Тэднийг хамтран засаг барьж байх үед "МАНАН"-гийнхан хэмээн хочлоод амжсан. Тэгвэл дээрх хоёр намын үйл ажиллагаатай холбоотой гомдлыг иргэд шүүхэд мэдүүлээд нааштай шийд сонсоогүй ажээ. Тиймээс дээрх хоёр намыг шүүхэд өгсөн хэсэг иргэд маргааш Үндэсний мэдээллийн төвд  /"Зууны мэдээ" сонины байранд/ 12:30 цагаас мэдээлэл хийхээр зар түгээжээ. Тэд МАН-ыг таван удаа шүүхэд өгсний эцэст Дээд шүүхийн үүдэнд суулт хийхээр болсон гэнэ. Суулт хийх тухайгаа нийтэд зарлаад зогсохгүй МАН, АН-тай холбоотой мэдээлэл хийх ажээ.

Д.ЦЭЦ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment