Sunday, July 21, 2013

Цаг агаарын мэдээг гар утаснаасаа авдаг болно

Цаг агаарын мэдээг гар утаснаасаа авдаг болно

Цаг уур, орчны шинжилгээний газраас iOS болон Android үйлдлийн системтэй ухаалаг гар утсанд зориулсан "Цаг агаар" нэртэй application хөгжүүлж байна. Энэхүү application нь Ажиглалтын, Урьдчилсан, Орчны чанарын, Санал хүсэлт, Тухай гэсэн үндсэн таван цэстэй байх бөгөөд Улаанбаатар хот, 21 аймаг, томоохон сумдын цаг агаарын бодит мэдээллийг гурван цаг тутамд гар утаснаасаа шууд хүлээн авах боломжтой ажээ. Түүнчлэн гадаргын усны мэдээ, цаг агаарын урьдчилсан мэдээ, орчны чанарын мэдээ, агаарын чанарын мэдээ /Улаанбаатар хотын 10 хоног тутам, 21 аймгийн сар тутам/ хүлээн авч болох гэнэ.

Энэхүү программыг нэвтрүүлснээр ус, цаг агаар, орчны бүх төрлийн бодит ажиглалтын болон урьдчилсан мэдээ, мэдээллийг гар утсаар дамжуулан шуурхай түгээж, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс аж ахуйн нэгж, байгууллага, малчид, ард иргэдийг урьдчилан сэрэмжлүүлэх, хохирлыг бууруулах зэрэг ач холбогдолтой ажээ.

Т.МАША

0 comments:

Post a Comment