Sunday, July 21, 2013

Филиппин иргэдийг бүртгэлд хамруулж байна



Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас санаачлан, Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Филиппин улсын өргөмжит консултай хамтран манай улсад хууль бусаар ажиллаж амьдарч буй Филиппин улсын иргэдийг шинэчилсэн бүртгэлд хамруулахаар аян зохион байгуулж байгаа билээ. Аян долдугаар сарын 1-нээс эхэлж наймдугаар сарын 1-ний өдрийг хүртэл сарын турш үргэлжилнэ. Энэ хугацаанд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Цолмон тэргүүтэй албаны төлөөлөл манай улсад оршин сууж буй Филиппин иргэдийг энэ сарын 19-ний өдөр хүлээн авч уулзсан байна.

Уулзалтын үеэр албаны хүмүүс Филиппин улсын иргэдэд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай болон холбогдох хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, хэрэгжилтийг хангуулах, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой талаар танилцуулж, идэвхтэй оролцохыг уриалав. Харин энэхүү аяны үргэлжлэх хугацаа дууссан хойно ямар нэгэн шалтгаан тоочин бүртгэлд хамрагдахаар хандвал хүлээн авахгүй. Тухайн иргэн Монгол Улсын  хууль, журмыг зөрчсөн тохиолдолд холбогдох хуулийг хатуу чанд баримтлан ажиллана хэмээн анхааруулсан байна.

Г.ДАРЬ

0 comments:

Post a Comment