Wednesday, July 17, 2013

Хэнтийчүүд аймгийн төвөө Чингис гэж нэрлэх үү?

Хэнтийчүүд аймгийн төвөө Чингис гэж нэрлэх үү?

28 минутын өмнө

Эзэн Чингис хааны өлгий нутаг Хан Хэнтийнхэн аймгийн төвөө Чингис хот гэж нэрлэх саналтай байгаа аж. Засаг захиргааны хуучин хуваарийн дагуу тус аймгийн төв Өндөрхаан нэртэй байсан бол өдгөө шинэ хуулиар Хэрлэн сум гэдэг. Тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хувьд их хааны алдраар нэрлэсэн нэгэн хот Монгол Улсад байх нь зүйд нийцнэ гэж үзэж, ялангуяа төрт ёс, түүхэн уламжлалт зан заншлаа дэлхийн соёлын өвд өөрийн нэрээр мөнхлөхийн төлөө улам өрсөлдөх болсон өнөө цагт энэ нь цагаа олсон чухал алхам гэж үзэж буй тул Хэнтий аймгийн төвийг Чингис хот болгох тухай аймгийн иргэдийн дунд санал асуулга явуулахаар болсон байна.

Т.МАША

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment