Monday, July 22, 2013

Бизнес эрхлэх сонирхолтой залууст боломж нээгдлээ

Бизнес эрхлэх сонирхолтой залууст боломж нээгдлээ



Youth Business Mongolia залуусын бизнесийг дэмжих санаачлага эхэлжээ. Энэхүү санаачлагад өөрийн гэсэн бизнес санаатай, бизнес эрхлэх сонирхолтой, мөн бизнес эрхлэж байгаа 18-35 насны бүх залуус хамрагдах боломжтой юм. Хамгийн гол нь тус Youth Business Mongolia залуусын бизнесийг дэмжих санаачлагад нэгдсэнээр өөрийн бизнес санаагаа үнэлүүлэх, бизнесийн эрхлэхэд шаардлагатай сургалтанд үнэ төлбөргүй хамрагдаж, бизнесийн сайн дурын зөвлөхүүдтэй клубын хүрээнд хамтран ажиллаж, өөрийн бизнес санаагаа хөгжүүлэн боломжит санаанууд амьдралд хэрэгжин санхүүжилт авах боломжтой шинэлэг санаачлага юм.

Их Британы Вант Улсын YBI [Youth Business International] ОУБ нь 2013 оноос эхлэн Монгол улсад өөрийн үйл ажиллагаа явуулахаар болж байна. Youth Business International санаачлага нь залуучуудын бизнес эрхлэлтийг дэмжих замаар тэднийг ажилтай, орлоготой иргэн болгож давхар ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд манай улсад үйл ажиллагаа явуулахаар болсон нь хүн амын дийлэнх хэсгийг залуучууд эзэлдэг орны хувьд том боломж бүрдэж байна. Youth Business International санаачлага нь тухайн улсдаа бизнесийг дэмжих чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа туршлага бүхий байгууллагатай хамтран ажилладаг бөгөөд манай улсаас бичил болон жижиг дунд бизнесийн салбарт ажилласан туршлага бүхий "Хөгжлийн Шийдэл" ТББ-ыг энэхүү санаачлагыг монгол дахь хэрэгжүүлэгчээр сонгожээ.

Youth Business International санаачлагын монгол улс дахь үйл ажиллагаа YBM буюу Youth Business Mongolia нэртэйгээр хэрэгжинэ.

YBM [Youth Business Mongolia] зорилго

- Залуусыг бизнес эрхлэхэд дэмжих

- Ажлын байрыг нэмэгдүүлэх

- Сайн дурын бизнес зөвлөхүүдийг бий болгох

- Залууст чиглэсэн хөгжлийг бий болгох

- Залуусын хүсэл мөрөөдөл, зорилгыг нийгэмд таниулах

YBM [Youth Business Mongolia] санаачлага Монгол улсад хэрэгжүүлснээр

- Залууст бизнес санаагаа хэрэгжүүлэх боломж бий болно.

- Залууст чиглэсэн санаачлага, оролцоо нэмэгдэнэ.

- Дэмжлэг хэрэгтэй байгаа бүлгийн залуу бизнес эрхлэгчдийг олон улсын шилдэг туршлага, мэдлэгээр дэмжинэ.

- Эдийн засгийн боломжгүй залуучуудын бизнес санал, санаачлагыг дэмжин санхүүжүүлнэ.

- Залуусын оролцоот эдийн засгийн хөгжлийг бий болно.

- Сайн дурын бизнесийн зөвлөгчид бий болно.
 
YBM [Youth Business Mongolia] санаачлагын зорилтод бүлэг: Эдийн засгийн болон бизнесийн боловсролын дэмжлэг хэрэгтэй байгаа 18-35 насны бизнес эрхлэх зорилго бүхий залуус.



YBM залуусын бизнесийг дэмжих санаачлагад бүртгүүлэх [2013 оны 7-сарын 25-аас эхлэн сургалтанд хамрагдах залуус амжиж бүртгүүлээрэй.]

Биеэр ирж бүртгүүлэх:

Хөгжлийн Шийдэл ТББ –ын байранд ирж бүртгүүлнэ.

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө 3-р хороо, 32-р байр 19 тоот

Утас: 7722- 4006 [Залуусын бизнесийг дэмжих хөтөлбөр]

Онлайнаар  бүртгүүлэх:

www.ybmongolia.org сайтын YBM-д бүртгүүлэх хэсэгт байгаа Бизнес мэдлэгийн энгийн сорилт, Хөтөлбөрт нэгдэх өргөдөл, Хөтөлбөрийн анкет гэсэн 3 мэдээллийг бөглөж, илгээнэ.

Бүртгүүлэгчдэд анхаарах зүйлс:

  1. Өөрийн тухайн мэдээлэл, холбоо барих хаягаа сайтар бичнэ.
  2. Хэрвээ бизнес эрхлэж байсан болон эрхлэж байгаа бол өөрийн бизнесийн талаарх мэдээллээ хавсаргах.
  3. Иргэний үнэмлэхний хуулбар
  4. YBM фэйсбүүк хуудсан дэээр LIKE дарах

0 comments:

Post a Comment