Monday, July 22, 2013

Түүнд тусaлъя

Түүнийг Намсрай овогтой Тунгалаг гэдэг. Одоо 37 настай. МУИС-ын ХЗС-ийг эрх зүйч мэргэжлээр дүүргэж, ажлын гараагаа цагдаагийн байгууллагаас эхлүүлж, амьдралынхаа арваал жилийг хүн ардынхаа аюулгүй байдлыг хамгаалахад зориулсан энэ бүсгүй ид хийж бүтээх залуу насандаа  "зургаан жилийн өмнөөс" "хэрэх" хэмээх үе мөчний оноштойгоор эмчилгээ хийлгэж ирсэн боловч сүүлийн гурван жилд хэвтэрт орж бусдын асаргаанд орсон. Манай улсад энэ төрлийн өвчинд өртсөн хүмүүс цөөнгүй байдаг ч өвчин намдаах эмээр өдөр хоногийг аргацаадаг юм байна.

Хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин зовлон бидний дундах нэгэн сайхан бүсгүйн амь насыг бага багаар идэж байна. Түүний өвчнийг бүрэн эмчлэх боломжтой гэж БНСУлсаас хариу ирсэн байна. Энэ ь Тунгалагийн сэтгэлд итгэл найдварын оч асаажээ. Гэвч олон хүний өмнө тулгардаг бэрхшээл түүнийг тойрсонгүй. Энэ мэдээж мөнгө. Тэр төрөл садан найз нөхдийнхөө дэмжлэгтэйгээр дийлэнхийг нь бүрдүүлсэн ч цаана нь хориод сая төгрөг дутаж байна. Шаардлагатай тохиолдолд амиа ч хайрлалгүй зүтгэх эх орондоо өргөсөн тангарагтай бүсгүйг албанд нь, энхрий хайрт үр нь, ижил сайхан ханьд нь үлдээж өгөхөд сайн санаат элэг нэгт түмэн минь өглөгийн гараа сунгаж эгэл нэгэн монгол бүсгүй, алаг үрийн ээжид амьдрал хайрлацгаая.

Хандивын данс:

Хаан банк: 5025255309

Хадгаламж данс: 10800009412

Холбогдох утас
: 96666806, 94246000

0 comments:

Post a Comment