Monday, July 22, 2013

Нарны замын зүүн хэсгийг өнөөдөр нээнэ

Нарны замын зүүн хэсэг буюу Нарантуул захаас зүүн тийш Чулуун-Овооны тойрог хүртэлх 2 км замд "Эрдэнэ зам" ХК өргөтгөл, шинэчлэлт хийж байна. Чулуун-Овоо хүрэх 1 км хэсэгт урд урсгалын хучилтыг бүрэн хийгээд байгаа бөгөөд замын хөдөлгөөнийг өнөөдөр 12 цагт нээх гэж байна. Уг хэсгээс баруун тийш /Нарантуул захаас Өгөөмөр захын урдуур/ 1 км замын урд урсгалд хучилт хийхээр бэлтгэн хөдөлгөөн хаагаад байгаа. Өнөөдөр өглөөнөөс эхлэн хучилтын ажлыг эхлээд байна. Өөрөөр хэлбэл, Нарантуулаас зүүн тийш эхний 1 км урсгалыг өнөөдөр хучиж, Чулуун-Овооны тойрог хүртэл хучсан 1 км урд урсгалыг өнөөдөр нээнэ.

Харин Доржийн гудамж буюу сансарын тойргоос цайз хүртэлх замын баруун эхлэлийн 500 метр замыг бүрэн хучиж, тэмдэглэгээ хийгээд байна. Энэ хэсгийг өнөөдөр нээхээр төлөвлөж байсан ч энэ сарын 25 хүртэл хойшиллоо. Зүүн хэсэгт Цайз захаас баруун тийш 600 метр замын хучилтын ажлыг эхэлж, мөн энэ сарын 25-нд нээсэн байхаар төлөвлөж байна.

Доржийн гудамж буюу Сансарын аюулгүйн тойргоос зүүн тийш Цайз зах хүрэх замын нийт урт 2.8 км юм. Гэрээ ёсоор "Беринг" ХХК уг замыг энэ оны 10 сарын 01-нд бүрэн хүлээлгэж өгөх аж.

С.ОТГОН

0 comments:

Post a Comment