
Энэ үеэр нутгийн иргэдийн гар урлал, цагаан идээний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, 32 бөхийн барилдаан явуулах юм байна. Мөн ардын авьяастнуудын урлагийн тоглолт хийж, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын хамт олон ирсэн зочдод У.Шекспирийн "Шуурга" жүжгийг тоглож сонирхуулахаар болжээ. "Цаатан наадам"-ын хөтөлбөрт хүрэлцэн ирсэн зочид, жуулчдын дунд цаатай буухиа тэмцээн, цаан поло зэрэг сонирхолтой уралдаан болох юм байна.
Т.ДАРХАН

0 comments:
Post a Comment