Friday, July 5, 2013

“Богд-Ар” хорооллын асуудлыг цэгцэлнэ

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Богд-Ар" хорооллын оршин суугчдын хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаархи асуудлаар Шадар сайд Д.Тэрбишдагва  холбогдох байгууллагуудын удирдлагуудтай өнөөдөр 11.30 цагт Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт уулзаж, ярилцлаа. Уулзалтад Мэргэжлийн хяналтын газрын дарга, Онцгой байдлын ерөнхий газар, ШӨХТГ, "Богд ар" хорооллын Сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөгчид оролцжээ. 

"Богд-Ар" оршин суугчид МХЕГ-т "Энэхүү байр нь 2005 онд ашиглалтад орсон цагаас эхлэн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, хана тааз нь нуран, мөөгөнцөртөж, борооны ус дусалдаг" гэж гомдол гаргасан юм. Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өнгөрсөн зургаадугаар сарын 28-нд  "Богд-Ар" хорооллын оршин суугчидтай уулзаж, "Богда холдинг" компанийн удирдлагуудад иргэдийн гаргаад байгаа гомдлыг цэгцэлж, орон сууцны чанар аюулгүй байдлыг сайжруулж, иргэдийн гомдлыг барагдуулах үүрэг өгч байжээ. 

Д.ЖАРГАЛ

0 comments:

Post a Comment