Friday, July 5, 2013

Дөрвөн байршилд ёслолын буудлага болно

Үндэсний баяр наадам болоход зургаан хоног үлдээд байна. Энэ жилийн Үндэсний баяр наадмын зардлыг 1,5 тэрбум байхаар төсөвлөсөн. Үндэсний баяр наадмын үеэр хаана, ямар үйл явал болох, Төв цэнгэлдэх орчимд ямар үзвэр үйлчилгээ байх талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулсан юм.

Энэ жил засварыг Хүй долоон худагт түлхүү хийж байгаа бөгөөд Хүй долоон худагийн засварыг маргааш гэхэд дуусгах үүргийн Ерөнхий сайд өгсөн байна.  Мөн Төв Цэнгэлдэх хүрээлэнд 2500 орчим сандал шинээр нэмж байгаа бөгөөд наадамчин олонд баяр наадмыг хүртээмжтэй үзүүлэх зорилгоор дөрвөн ширхэг лед дэлгэцийг цэнгэлдэхийн дотор, гадна талд, гурван лед дэлгэцийг Хүй долоон худагт байрлуулахаар болсон байна.

Япон улсаас энэ жил агаарын бөмблөгийг Сүхбаатарын талбайд нэг, Төв цэнгэлдэхэд нэг, Хүй долоон худагт хоёр ширхэгийг тус тус байрлуулахаар болсон байна.  Мөн Хүй долоон худагт соёл, урлагийн томоохон арга хэмжээ зохион байгуулах гэнэ. Үүнээс гадна ёслолыг буудлагыг энэ жил өмнөх жилүүдийнхээс тоог нь нэмэгдүүлж, Сүхбаатарын талбай, Сонгинохайрхан дүүргийн Хөтөл, Баянзүрх дүүргийн 084-р анги, Чингэлтэй дүүргийн долоон буудал зэрэг дөрвөн газарт буудуулахаар болжээ.

Ш.ЧИМЭГ

0 comments:

Post a Comment