Thursday, July 18, 2013

Цалингаа авмаар байна?

Шинэчлэлийн Засгийн газраас иргэдээ сонсч, тулгамдаж байгаа асуудлыг нь шийдвэрлэх зорилгоор 11-11 төвийг нээн ажиллуулах болсоор багагүй хугацааг үдэж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол орны өнцөг булан бүрээс тус төвтэй холбогдох боломж иргэн бүрт нээлттэй. Тэр хэрээр тус төвийн операторууд ачаалал ихтэй ажилладаг гэж хэлж болно. Өнөөдрийн байдлаар тус төв ойролцоогоор 40 гаруй гомдол ирсний дотор Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагаатай холбоотой гомдол хэд, хэд иржээ. Түүнчлэн цалингаа авч чадаагүй тухай гомдлыг орон нутгаас ирүүлсэн байна. Энэхүү гомдлыг дор сийрүүллээ.

Тухайлбал, №1307180885: Иргэний бүртгэлийн гадаад паспортын хэлтэс дээрээс паспортоо яаралтайгаар гаргуулах гээд өгсөн байгаа. Болдсүх даргын оронд ажиллаж байгаа Чанлавлодой гэж хүн нь цайны цагаараа гарсан гээд алга байна. Яаралтай арга хэмжээ авч өгөөчээ. Олон хүн хүлээлтийн байдалтай гадаа нь хүлээж байна.

№1307180114 Иргэний бүртгэл мэдээллийн төвийн гадаад паспортын газрын дарга цайндаа гараад ирэхгүй байгаагаас болж маш олон хүн гадаа нь хүлээгээд байна.Гадаад паспортоо аваад 4 цагаас явах хүмүүс их байна.

VOICE6424. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн дарга өдөрт 2-хон цаг ажиллаж байна. Үүнээс болоод бизнес хийж байгаа хүмүүст маш хүндрэлтэй байна. Үүнд арга хэмжээ авч өгнө үү.

№1307185991 СХД хүүхдийн эмнэлэгт ямар ч эмч алга, 103-д орохоор мөн эмч байхгүй байна. 103 нь 17,00 цагаас хойш үзнэ гэнэ. Төрийн албан хаагч нар нь ажлын байран дээрээ байхгүй юм. Маш гомдолтой байна.

№1307187132 Voice mail: Сонгинохайрхан дүүргийн нэг цэгийн үйлчилгээний ажилчдын үйлчилгээ их муу байна. Ямар материал бүрдүүлэх ёстойг бүрэн хэлэхгүйгээс болж бичиг баримтаа бүрдүүлж ирсэн иргэд дутуу материалтай гэсэн шалтгаанаар буцаагдах юм. Иргэдэд үйлчилж байгаа хэрнээ зан харьцаа нь их муу байна. (дуут шуудан № 7828)

№1307182271 Татвар илүү тушаагаад буцааж авах гэсэн боловч өгдөггүй. БЗД Салбар татварын газар. Хандив гэж байдаг бол түүнд хандивлая

№1307184768 Дарханы эрүүл мэндийн төвийн шүдний эмч нь долоо хоногийн ганцхан 2-дох өдөр оочер бичдэг гэнэ. ИРгэний шүд өвдөөд яаж 7 хоног хүлээх вэ. Үүнийг шалгаж өдөр бүр оочер бичиж, ажилладаг болгох хэрэгтэй байна.

№1307184900 Voice mail: БЗД-ийн Амгалан, Давхар зэрэг газруудын хойд талд зам дагуу хашаа хатгаад барилга барих гээд байна. Автозам сэтэлж агаарын шугамыг аваад байна. Энэ талаар арга хэмжээ авч өгнө үү.

№1307184470 Дорнод аймгийн Сэргэлэн сумаас холбогдож байна. Би хувийн мал эмнэлгийн эзэн байна. Бид 12-р сараас хойш цалин авсангүй. 4-р сараас эхлэн тарилга хийгээд цалингаа аваг гээд 5-р сард материалаа бүрдүүлж өгсөн. Гэтэл Дорнод аймгийн Төрийн сан тавдугаарр сараас хойш мөнгөгүй гээд байх юм. Төрийн сан руу утсаар холбогдоход мэдэхгүй гэх ...

Дэлгэрэнгүйг 11-11.mn хаягаар орж үзэх боломжтой.

Г.ДАРЬ

0 comments:

Post a Comment