Thursday, July 18, 2013

Цагдаагийн ахлагч бүрэлдэхүүний цалинг нэмжээ

Цагдаагийн ахлагч бүрэлдэхүүний цалинг нэмжээ

23 минутын өмнө

ЦЕГ-ын даргын тушаалаар цагдаагийн ахлагч бүрэлдэхүүний цалингийн шатлалыг Засгийн газрын 2012 оны 78 дугаар тогтоолоор төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээний ТТ-7 зэрэглэлээр дээшлүүлж цалинжуулахаар болсон байна. Ингэснээр цагдаагийн байгууллагын анхан шатны нэгжид ажилладаг "ТТ-3"-аас "ТТ-6" хүртэл шатлалаар цалинжиж байсан нийслэл, хөдөө, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн нийт 4250 алба хаагчийн цалингийн хэмжээ нэмэгдэж буй юм. Тодруулбал, бага цалинтай цагдаагийн алба хаагчдын дундаж цалин 57-113 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа аж.

Т.МАША

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment