Saturday, June 29, 2013

Шүүгчдийн мэдлэг чадварыг дээшлүүлнэ

Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага хамтран Монгол Улсад худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийн мэргэшил, чадавхийг бэхжүүлэх хоёр жилийн хугацаатай хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн  эхний шат  энэ долоо хоногт өндөрлөж байгаа юм. Тиймээс уг төслийн хоёр дахь шатны үйл ажиллагааг эхлүүлэх санамж бичигт Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Б.Ундрах, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Дагва,  Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Төслийн менежер Карлос Эскудеро нар өчигдөр гарын үсэг зурлаа.

Худалдааны эрх зүйн сургагч-багш бэлтгэх хоёр дахь шатны сургалт  энэ оны 10 дугаар сараас эхлэх бөгөөд сургалтыг  өрсөлдөөний эрх зүй, даатгал, зээлдэгчийн эрх, дампуурал, компанийн эрх зүй  гэсэн таван сэдвээр явуулахаар төлөвлөжээ.

0 comments:

Post a Comment