Saturday, June 29, 2013

БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийг бүртгэнэ

БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй Монгол иргэдийн ээлжит бүртгэлийг ирэх долдугаар сарын 1-4-ний өдрүүдэд орон даяар зохион байгуулах юм байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн хувьд эдгээр өдөрт Улаанхуарангийн ерөнхий боловсролын 44 дүгээр сургуулийн зааланд 08.00-17.00 цагт иргэдийг бүртгэх болсон талаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас  мэдэгдлээ.

Монгол Улсаас БНСУ-д гэрээт ажилчнаар ажиллахаар бүртгэлд хамрагдах иргэдэд тодорхой шалгуур заасан байдаг. Тухайлбал, 1973 оны наймдугаар сарын 26–наас 1995 оны наймдугаар 25-нд төрсөн иргэн байх. Шүүхээр таслагдаж, хорих ял эдэлж байгаагүй, БНСУ-аас албадан гаргах ажиллагаанд хамрагдаж байгаагүй буюу албадан гаргах арга хэмжээ авахуулж байгаагүй, Монгол Улсын хилээр гарах эрхээ хязгаарлуулаагүй, БНСУ-ын  Элчин сайдын яаманд виз мэдүүлээд татгалзсан хариу авч байгаагүй гэх шаардлага хангасан иргэд уг бүртгэлд хамрагдах боломжтой юм байна.

Түүнчлэн бүртгэлд хамрагдах хүсэлтэй иргэд бүртгүүлэхээр ирэхдээ гадаад паспорт  /гадаад паспортгүй бол цахим үнэмлэх/-ний хуулбар, эх хувь, 3,5х4,5 хэмжээтэй, сүүлийн гурван сарын дотор  авахуулсан, засвар хийлгээгүй цээж зураг хоёр ширхэг, бүртгэлийн хураамж болох 24 ам.долларыг Хадгаламж банкны 10210033333 дансанд тухайн үеийн Монгол банкны ханшаар бодож тушаасан байх ёстой аж.

Б.ЭНХ

0 comments:

Post a Comment