
Тэрбээр, би удахгүй нутагтаа очно, намайг АНУ-ын иргэншил хүссэн гэсэн нь худлаа хэмээжээ. Энэ талаар Хууль зүйн сайдаас тодруулахад, "Т.Билэгтээс надад хувийн захиа ирсэн. Өөрт нь зовлон тулгарахаар л ингэж байгаа байхгүй.
Өмнө нь түүнийг Интерполоор эрэн сурвалжилж байхад би энд байна гэж нэг ч хандаж байгаагүй. Тэгээд визний хугацаагаа сунгаж чадаагүй гээд асуудал тулгахаар хандаж байна. Интерполоор эрэн сурвалжлахаа зогсоогооч гэсэн байна лээ" хэмээжээ.
Т. Билэгт өмгөөлөгчөөрөө дамжуулан "Би эмчилгээ хийлгэж байгаа. Удахгүй эх орондоо ирнэ. Эмчилгээ маань дуусаагүй байгаа ч Монгол дахь асуудлаа зохицуулъя" хэмээн АТГ, УЕПГ-ын дарга болон Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд албан ёсоор ханджээ.
Эх сурвалж: www.mminfo.mn

0 comments:
Post a Comment