Saturday, June 29, 2013

Хот орчмын хадаг, яндрыг цэвэрлэнэ

Нийслэл хотыг тойрон сүндэрлэх хайрхан, овоо, толгодын ойр орчим, хог хаягдал, хадаг яндрыг цэвэрлэхээр хэсэг залуус өөрсдийн санаачилгаараа нэгджээ. "Тэнгэрийн тод тамга" төрийн бус байгууллагаас санаачлан залуус өөрсдийн нөөц бололцоог ашиглан, Улаанбаатар хотыг тойрон сүндэрлэх дөрвөн хайрхан, тэдгээрийн орчимд байгаа овоо, толгодыг хогноос нь салгах гэнэ. Урин дулаан болж, аялал зугаалгын улирал эхэлсэн тул нийслэлийн ойр орчмын газруудыг цэвэрлэж, хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор тэд өнөөдөр өглөө Сүхбаатарын талбайгаас хөдөлжээ.
 
Овоонд хамгийн нандин санааны өргөл нэмэх учиртай тул бохирлох буртаглах үйлийг цээрлэдэг. Гэвч энэ ёсон гээгдсэнээс сүүлийн үед таяг, хадаг, бүс, архины шил, мөнгөн тэмдэгт, машины руль, гарын боолт, гипс гэх мэт зүйлийг овоонд өргөдөг болсон нь аз хийморь биш арандаг цээр болох гэмтэй гэнэ.

Овоонд элдэв зүйл тавьж өргөснөөр өт, хорхой, шавьж өсч үржих уршиг болж буй тул "Тэнгэрийн том тамга" ТББ-ын залуус ийнхүү хот орчмын овоо, толгодыг цэвэрлэхээр санаа нэгджээ.

Т.МАША





0 comments:

Post a Comment