Saturday, April 20, 2013

C1 телевизийн студи шатжээ

C1 телевизийн студи шатжээ

56 минутын өмнө



С1 телевизийн студид өнөөдөр өглөө 09.00 цагийн орчимд гал гарчээ. Онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж, галыг унтрааж аюулгүй болгосон байна. Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байна.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр телевизийн хоёрдугаар студид шинэчлэл хийхээр шинээр тоног төхөөрөмж авчраад байсан бөгөөд студид засварын ажил хийж байсан гагнуурчид гал алдсаны улмаас гал гарсан байна. Телевизийн төв байр руу гал алдаагүй гэнэ. Студийн хана, дээвэр шатамхай материалаар хийгдсэн тул бүхэлдээ шатжээ.

Ш.ЧИМЭГ


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment