Sunday, April 21, 2013

Автобус компаниуд цахимжиж байна

Улаанбаатар хотын хэмжээнд өдөр тутамд 900 гаруй том оврын автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг байна. Автобус компаниудын хувьд тэр дундаа зарим хувийн хэвшлийн компаниуд нийтийн тээврийн үйлчилгээг шинэ шатанд гаргахын тулд техник, технологийн дэвшилтэт байдлыг ашиглан төвөөсөө баазуудтай шууд холбогдон цахим хурал хийх, цаг үеийн талаар шуурхай мэдээлэл авах боломжийг бүрдүүлж чаджээ. Тухайлбал, "Тэнүүн огоо" компани төвөөсөө Сонгинохайрхан, Дамбадаржаа, Улаан хуаранд байрлах баазуудтайгаа шууд холбогдон цахим хурал хийдэг байна. Энэ нь цаг хугацаа хэмнэдэг гэнэ. Нөгөө талаас дээрх нэр дурдсан баазуудад ажил хэрхэн цаг хуваарийн дагуу явж байгаа, автобусыг нийтийн тээвэрт гаргахаас өмнө угааж цэвэрлэгээнд оруулж байгаа эсэх, засвар үйлчилгээг хэрхэн хийж байна вэ гээд олон ажлыг төвөөс шууд харах боломжоор мөн хангагджээ. Цаашид автобус бүрт GPS суулгаснаар хаана яваа, цагаа хэрхэн барьж нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна, ямар зөрчил гаргав гэдгийг бүгдийг дэлгэцээр шууд харах боломжтой болох аж. "Тэнүүн огоо" компанийн хувьд 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж буй бөгөөд одоогоор 600 гаруй ажилтан албан хаагчидтай юм байна. Улаанбаатарчуудад 250 гаруй том оврын автобусаар нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг төдийгүй, техникийн түргэн тусламж үзүүлэх явуулын станц долоог оруулж оруулж иржээ. Ийм станцтай болсноор нийтийн тээвэрт явж байсан автобус нь гэмтэл гарлаа гэхэд тэр даруй очиж, засварлана. Энэ нь эргээд нийслэлийн замд авто замын түгжрэл үүсэхээс сэргийлсэн арга хэмжээний нэг нь юм байна. 

Г.ДАРЬ

0 comments:

Post a Comment