Saturday, April 20, 2013

Их цэвэрлэгээ хийж байна

Нийслэл  хотод Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал 4 сарын 26-29-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн гаргасан захирамжийн дагуу өнөөдөр бүх нийтийн их цэвэрлэгээ хийж байна. Хаврын нийтийн их цэвэрлэгээнд нийслэлийн ЗДТГ болон нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газрын албан хаагчид, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчид, оршин суугч, иргэд хамрагдаж буй.

Их цэвэрлэгээ  10.00 цагаас эхэлсэн бөгөөд нийт 47 албан байгууллагын ажилтан, албан хаагчид  заагдсан хуваарийн дагуу оноогдсон газруудыг цэвэрлэж эхэлжээ. Одоогоор цэвэрлэгээний ажил 30-40 хувьтай явж байна хэмээн Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оджаргал хэллээ.

М.НАРАН

0 comments:

Post a Comment