Saturday, April 20, 2013

Сурагчид “Дөл” тоглолтод өрсөлдөнө

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах  ангийн сурагчдын дунд хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг цэрэг, спортын "Дөл" тоглолтын хоёрдугаар шатны тэмцээн өнөөдөр  БХИС-ийн байранд болж байна.

Уг тэмцээний зорилго нь Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах  ангийн сурагчдад цэрэг эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгох, ирээдүйн мэргэжилээ зөв сонгоход дэмжэг үзүүлж, Зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэх юм. Тэмцээн хоёр үе шаттай явагдах бөгөөд  1-р үе шатны тоглолтыг "Монгол цэргийн өдөр"-ийн хүрээнд дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулна. Харин 2-р үе шатны тоглолтыг 1-р шатны тоглолтонд дүүрэг бүрээс шалгарсан тус бүр нэг баг оролцуулан Батлан хамгаалах яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас томилогдсон комисс  шүүн явуулах юм байна.

М.НАРАН

0 comments:

Post a Comment