Monday, April 15, 2013

Д.Батхуягт 4 жилийн ял оноожээ

Ашигт малтмалын газар /АМГ/-ын дарга асан Д.Батхуяг нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг Нийслэлийн шүүхийн шүүх бүрэлдэхүүн өчигдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд хянан хэлэлцэж, тэдэнд оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилжээ.

Тодруулбал, давж заалдах шатны шүүхээс Д.Батхуяг, Т.Даваацогт нарт тус бүр дөрвөн жил, н.Жаргалсайхан, н.Бат-Ирээдүй нарт 3.6 жилийн ял оноосон байна. Мөн Д.Батхуяг нарын эрх мэдлээ урвуулан ашиглаж, "тараасан" 106 лицензийн зөвшөөрлийг цуцалж, төрийн мэдэлд шилжүүлэх тухай анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталжээ.

Анхан шатны шүүхээс Ашигт малтмалын газар /АМГ/-ын дарга асан Д.Батхуяг, тус газрын Геологи, уул уурхайн кадастрын дарга Т.Даваацогт, Д.Батхуягийн найз, "Зэлэм" компанийн захирал н.Жаргалсайхан, Н.Бат-Ирээдүй нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг өнгөрсөн нэгдүгээр сард Баянгол дүүргийн шүүгчид гурван өдрийн турш хэлэлцэж, ял оноосон юм. Анхан шатны шүүхээс Д.Батхуягт 6,6 жил, Т.Даваацогтод зургаа, харин н.Жаргалсайхан, н.Бат-Ирээдүй нар тус тус 5,1 жилийн хорих ял оноогоод байсан юм. Мөн хууль бусаар олгосон 106 лицензийн зөвшөөрлийг хүчингүй болгож, төр мэдэлдээ эргүүлэн авах шийдвэр гаргасан билээ.

Д.ЖАРГАЛ

0 comments:

Post a Comment