Monday, April 15, 2013

Нийслэлийн шүүх 12.00 цагт мэдээлэл хийнэ

Ашигт малтмалын газар /АМГ/-ын дарга асан Д.Батхуяг нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг өчигдөр Цагдан хорих ангид шүүсэн. Шүүхийн шийдвэрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн шүүхээс өнөөдөр 12.00 цагт өгөхөөр болжээ.

 Эх сурвалжийн мэдээлснээр Давж заалдах шатны шүүхээс Д.Батхуягийн ялыг дөрвөн жил гаруй, бусад гурван хүний ялыг гурван жил гаруй болгож, хөнгөрүүлсэн тухай мэдээлээд байгаа.

Анхан шатны шүүхээс Ашигт малтмалын газар /АМГ/-ын дарга асан Д.Батхуяг, тус газрын Геологи, уул уурхайн кадастрын дарга Т.Даваацогт, Д.Батхуягийн найз, "Зэлэм" компанийн захирал н.Жаргалсайхан, Н.Бат-Ирээдүй нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн шүүхэд гурван өдрийн турш хэлэлцэж, ял оноосон юм. Анхан шатны шүүхээс Д.Батхуягт 6,6 жил, Т.Даваацогтод зургаа, харин н.Жаргалсайхан, н.Бат-Ирээдүй нар тус тус 5,1 жилийн хорих ял оноогоод байсан юм. Мөн хууль бусаар олгосон 106 лицензийн зөвшөөрлийг хүчингүй болгож, төр мэдэлдээ эргүүлэн авах шийдвэр гаргасан байдаг.

Д.ЖАРГАЛ

0 comments:

Post a Comment