Friday, April 19, 2013

17 иргэнд 16,5 сая төгрөгийн нөхөн олговор олгожээ

17 иргэнд 16,5 сая төгрөгийн нөхөн олговор олгожээ

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах аймаг, нийслэлийн салбар комиссоос энэ оны эхний улиралд хийж гүйцэтгэсэн ажлаа танилцууллаа. Цагаатгалын комиссыг УИХ-ын дэд дарга Л.Цог ахалж байгаа юм.

Салбар комиссууд нэхэмжлэгчдээс  92  өргөдөл, 154 хүсэлт, санал гомдлыг хүлээн авч хугацаанд нь барагдуулсан байна. Цагаатгалын зарим салбар комисс нэг удаагийн мөнгөн тэтгэмж хүссэн  11 хэлмэгдэгчид  705 мянган төгрөгийг олгуулав. Түүнчлэн Дархан-уул, Сүхбаатар аймаг  11  иргэнд 240 мянган төгрөгийн эд бараа, хүнсний тусламж үзүүлсэн байна. Оны эхний улиралд нэхэмжлэгчдийн хүсэлт,  анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн  17  иргэнд 16,5 сая төгрөгийн нөхөх олговрыг олгосон байна.

Мөн хугацаанд Тагнуулын Ерөнхий газрын архив бүртгэлийн хэлтсээс хэлмэгдэгсдийн архивын лавлагаа, цагаатгасан шийдвэрийн хуулбарын хамт  12, Үндэсний төв архиваас хүн амын тооллоготой холбогдсон лавлагаа 9, хуулийн байгууллагаас тухайн иргэнийг улс төрийн хилс хэргээс цагаатгасан тухай үнэмлэх  2  ширхэгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгуулсан байна.

Ш.ЧИМЭГ

0 comments:

Post a Comment