
Мөн нийтийн эзэмшлийн зам талбай, авто замын нуух болон автобусны буудал, түргэн үйлчилгээний цэг орчмын цэвэрлэгээг сайжруулж, хог тээврийн үйлчилгээг шуурхай хүргэж, машин техникийн байдлыг хангаж ажиллана. Их цэвэрлэгээнд төрийн алба хашиж байгаа ажилтнуудаас гадна, дүүргийн нутаг дэвсэгт оршдог их, дээд сургуулийн оюутан багш нар, цэргиийн анги нэгтгэлийг бүрэн хамрагдана. Үүнээс гадна, Баянзүрх дүүргийн 28 хорооны ажилгүй иргэдийг бүртгэн их цэвэрлэгээний ажилд хамруулж, цагаар тооцон цалинжуулах юм. Тиймээс ажилгүй иргэд хороодынхоо нийгмийн ажилтан, зохион байгуулагчтай уулзаж, нэг өдөр ч болсон цагийн ажил хийх боломжийг бүү алдаарай гэж хэлмээр байна" гэсэн.
Дашрамд дурдахад, иргэд, оршин суугчдынхаа ая тухтай таатай орчин нөхцлийг бүрдүүлэх ажлын хүрээнд хийгдэж байгаа их цэвэрлэгээний ажил ганцхан өдөр ажиллаад зогсохгүй. Тиймээс зөвхөн дүүргийн гэлтгүй нийслэлийн бүхий л оршин суугчид өдөр болгон өөрсдийн амьдарч байгаа газар нутаг, хашаа хороо, зам талбайгаа хоггүй цэвэр цэмцгэр байхад анхаарал тавьж амьдрах нь өөрсдийн болон бидний ирээдүй болсон үр хүүхдүүдийн маань эрүүл өсөх нөхцлийн нэг хэсэг гэдгийг энд дурдахад илүүдэхгүй билээ.
Г.ДАРЬ

0 comments:
Post a Comment