Монгол гаралтнуудын дэлхийн анхдугаар хурал болно

Уг хуралд Монгол Улсаас Дэлхийн Монгол гарал үүсэлтнүүдийн төвийн дарга, доктор О.Нямдаваа тэргүүтэй төлөөлөгчид оролцох юм. Мөн Энэтхэгийн парламентын гурван гишүүн, Афганистан, Мъянмарын төлөөлөгчид, Балбын 12 аймгийн төлөөлөл оролцож үг хэлэх ажээ.
Хуралдаанаар Монгол соёл, зан заншил, ахуй, дэлхийн монголчуудын дунд хадгалагдсан ижил төстэй монгол үг хэллэг, түүхийн талаар хэлэлцэх аж. Мөн дэлхийн монголчуудад хандсан уриалга гаргахаар төлөвлөөд байна.
Дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Балбын "Монгол сайхан бүсгүй" шалгаруулах тэмцээн явуулж, түрүүлсэн бүсгүйгУлаанбаатарт амруулах урилга, онгоцны тийзээр шагнахаар болжээ.
Энэхүү тэмцээнийг 2009 оноос хойш жил бүр явуулж ирсэн аж. Тэмцээнд Энээтхэгийн монгол гаралтай охид, Хазара, Мъянмарын охид оролцохоос гадна Монгол Улсаас ч охид бүсгүйчүүдийг оролцуулахаар ярилцаж байгаа юм байна.
Д.ОЮУН

0 comments:
Post a Comment