Saturday, March 2, 2013

Ойрын үед цаг агаар дулаарна

Цаг агаар сүүлийн өдрүүдэд дулаарах тухай Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлж байна. Нийслэлд ойрын үед дулаахан буюу өнөөдөр -2 хэм, маргааш -3 хэм, даваа гарагаас эхлээд нэмэх хэм рүү шилжих ажээ.

Энэ сард бүс, нутгаар авч үзвэл:

Баруун зүгийн нутгаар, энэ сарын агаарын дундаж температур нь нутгийн хойд хэсгээр 12-17, Алтайн өвөр говиор 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн буюу Баян-Өлгийн нутаг, Увс, Завханы хойд, Ховдын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан,

Төвийн нутгаар агаарын дундаж температур нь Дархадын хотгороор 12-17, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байх ба Хөвсгөлийн баруун, Булган, Сэлэнгийн хойд, Төв аймгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан,

Зүүн зүгийн нутгаар агаарын дундаж температур ихэнх нутгаар 5-10 градус хүйтэн байх ба Дорнодын ихэнх нутаг, Хэнтийн хойд, Сүхбаатарын зүүн хэсгээр олон жилийн дундаж орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 0.5 градусаар дулаан,

Говийн нутгаар агаарын дундаж температур Дундговь, Дорноговийн хойд хэсэг, Говь-Сүмбэрийн нутгаар 5-10, бусад нутгаар 0-4 градус хүйтэн буюу ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.0 градусаар дулаан байх талаар Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллэв.

У.БОЛОР

0 comments:

Post a Comment