Saturday, March 2, 2013

Осол гэмтлийн дуудлага багасчээ

Осол гэмтлийн дуудлага багасчээ

36 минутын өмнө

Нийслэлийн хэмжээнд өчигдөр урьд өдрүүдээс харьцангуй тайван хоносон бөгөөд энэ нь архи, тамхи хэрэглэхийг хориглосонтой холбоотой тухай яаралтай түргэн тусламжийн төвөөс мэдээллээ. Өчигдрийн байдлаар тус төвийн 103 дугаарын утсанд 3291 дуудлага ирсэнээс бодит дуудлага нь 559 байсан ажээ. Үүний дийлэнх нь төрөхийн 57, осол гэмтлийн 80, ухаангүй согтолтын найман дуудлага байсан бол зөвлөгөө авах зорилгоор 452 дуудлага ирсэн байна.

Ийнхүү нийслэлчүүд харьцангуй тайван хоносон ч осол гэмтэл тохиолдсон үед цаг алдалгүй шуурхай төвд хандаж, үнэн зөв мэдээлэл өгч байхыг Шуурхай төвийнхөн анхаарууллаа.

У.БОЛОР

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment