Sunday, March 3, 2013

Дээрмийн хэрэг өсч байгааг анхаарууллаа

Дээрмийн хэрэг өсч байгааг анхаарууллаа

Өнөөдөр 12 цаг 23 минут

Саяхан нийслэлийн СХД-ийн нутаг дэвсгэрт үсчиний суудал түрээсэлдэг 30 орчим насны эмэгтэйн хоолойд хүйтэн мэс тулган, хүнд шархдуулж орлогын мөнгийг нь дээрэмдсэн хэрэг гарсан. Энэ хэргийн сэжигтнийг цагдаагийнхан барьж саатуулжээ. Мөрдөн байцаалтын явцад сэжигтэн урьд нь энэ төрлийн хэрэг удаа дараа хийсэн нь тогтоогдсон байна. 35 орчим насны сэжигтэн ганцаараа шөнө орой хүртэл ажилладаг бүсгүйчүүдийг байгаа болгон онилж ажлын байранд нь дарамтлан улмаар дээрэмддэг байжээ.

Энэ төрлийн гэмт хэрэг мөн өчигдөр БЗД-т гарсан байна. Эмийн сан ажиллуулдаг бүсгүйг ганцаараа байхад нь мөн айлган сүрдүүлж дээрэмджээ. Тиймээс бүсгүйчүүдийг оройн цагаар удаан ганц нэгээрээ ажиллахгүй байх, ажлын байраа камержуулахыг ЦЕГ-аас анхаарууллаа.

С.СҮНДЭР

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment