Tuesday, March 19, 2013

ХЗХ-оос хураасан хөрөнгийг ШШГЕГ-ын ажилтнууд шамшигдуулжээ

ХЗХ-оос хураасан хөрөнгийг ШШГЕГ-ын ажилтнууд шамшигдуулжээ

Хадгаламж зээлийн хор­шоодоос болж хохирсон ир­гэд эдгээр хоршоог төрийн зохион байгуулалттайгаар дам­­пууруулсан  гэж үзэн, энэ талаараа гомдоллосоор хэдэн жилийн нүүр үзлээ.

Тухайн үед "Тус хор­шоодыг эздийг олон жилээр яллаж, хохирогчдын хө­рөн­гийг хураан авлаа. Тиймээс хүмүүсийн хохирлыг удах­гүй барагдуулах болно" гэсэн сүржин мессежийг олон нийтэд тарааж байсан.

Гэтэл олон нийт 2006 онд Хад­галамж зээлийн 26 хоршоог МАН, тухайн үеийн МАХН-ын хэсэг бүлэг хү­­мүүс үгсэн хуйвалдаж, хү­чээр дам­пуу­руулан 100 ор­чим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг нь хураасан гэж үзжээ. Зөвхөн автомашин л гэ­хэд 150 гаруй ширхгийг ху­раасан, үүний 48 нь за­маасаа алга болж, улсын өмч болсон гэсэн нэрээр бүрт­гэгдэн үлд­сэн. Цаана нь үлдсэн 100 орчим авто­машины эд анги, мотор, тэр ч бүү хэл өнгө нь хүртэл солигдож, хэнд ч хэрэггүй төмрийн сэг болон Амгалан дахь нэгэн хашаанд долоон жил болжээ. Манай сонин өмнө нь ХЗХ-ны хохирогчдын хө­рөнгийг ШШГЕГ-ын ажилт­нууд дур мэдэн хувь­даа зав­шиж, танил тал болон ах дүү, амраг садандаа хямд үнээр өгч байсан тухай мэ­дээлж байсан. Хохирогчдын хөрөнгийг нуун дарагдуулж шам­шиг­дуулсан албан тушаалт­нуудын хэрэг цагаан зах­тануу­дын араас хөврөх бололтой. Хэрэгт ШШГЕГ-ын нэр бүхий албан тушаалтуудад холбогдож, эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн бай­на. Түүнчлэн ашигт малт­­малын хайгуулын бо­лон ашиглалтын дөрвөн ли­­цензийн эзэмших эрхийг сэргээж, ШШГЕГ-ын мэдэлд шилжүүлжээ.

Дам­­пуурсан гэх ХЗХ-ны өмчлөл, эзэмшилд байсан ч хохирогчдын хохирол бараг­дуулах жагсаалтад бүрт­гэг­дээгүй "Глоб кредит" хор­шооны 68 айлын орон сууц, 24 машины гарааш зэрэг нуугдмал хөрөнгийг ил­рүүлснээ хохирогчдын тө­лөөлөл ярив. Тухайлбал, өнгөрсөн оны аравдугаар сард ХЗХ-ны хо­хи­рогчид Ерөнхий сайд Н.Алтанхуягт өргөх би­чиг барьсан. Өргөх бичиг ШШГЕГ-ын нэр  бүхий  албан ту­шаалтнууд ХЗХ-дын эз­­дийн хөрөнгийг үнэгүй­дүүлж, далд хэлбэрээр зав­шиж бай­на гэсэн утгатай бө­гөөд эл хэргийг шалгуулах ажлын алба гаргасан юм. Харин Улсын мөрдөн байцаах газраас энэ хэрэгт холбоотой албан тушаалт­нуудыг мөрдөн байцааж, хохирогчдын хөрөнгийг хэр­­хэн яаж шамшигдуулж байс­ныг илрүүлсэн байна. Хамгийн сонирхолтой нь, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг шамшигдуулсан хэрэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны долоон ажилтан холбоотой аж. Тод­руулбал, ШШГЕГ-ын Дотоод хяналтын албаны мэргэжилтэн Р.Энхтайван, hхлах шийдвэр гүйцэтгэгч Н.Батсүх, iийдвэр гүйцэтгэгч Б.Мөнхбат, Д.Оюунсүрэн, Р.Энхтуяа, Г.Батмөнх нар холбоотой юм байна. Дээрх  албан  тушаалтнууд үгсэн хуйвалдаж Баянзүрх дүүргийн XV хорооны нутагт байрлах 24 автомашины га­раж, 68 айлын орон сууцны дөрвөн давхар барилгынметр квадратын үнийг гурав да­хин бууруулж, өөрсдийн ах, дүү, хамаатан садандаа худалдсан байх юм.

Мөн ШШГЕГ-ын албан тушаалтнууд хохирогчдын хөрөнгийг шүүхийн шатанд үнэгүйдүүлэн алга болгосон эд хөрөнгийн жагсаалт тун удахгүй олон нийтэд ил болох бололтой. Түүнчлэн тус газрынхны зохиомол дуудлага худал­даагаар үнэ­гүйдүүлэн, зах зээлийн ханшаас хэт доогуур зарж бор­луулсан хөрөнгийг ч илрүүлсэн байна. Үүнд: "Гэр хорооллын ба­ри­л­гажилт" ХЗХ-ноос ху­раагд­сан, П.Н.Шастины  нэ­рэм­жит нэгдсэн III эмнэлгийн замын урд байр­лах, 15х18 метрийн хэм­жээтэй дутуу баригдсан ба­рилгыг газрын хамт 87 сая төгрөг буюу одоогийн хоёр өрөө байрны үнээр зарсан. "Гэр хорооллын барил­га­жилт" ХЗХ-ны нэр дээрх, Сүхбаатар дүүргийн IX хороонд байрлах, 831 метр квадрат газрыг 85 сая төг­рөгөөр худалджээ. Энэ газар нь 2008 онд үнэлгээний комиссоор 150-200 сая төг­рөгийн үнэтэй гэж гарсан ч Шүүхийн  шийд­вэрийнхэн 12 удаа­гийн хуурамч дууд­лага ху­дал­дааг зохион бай­гуулж, үнэ­гүйдүүлэн ийм бага үнээр худалдсан. Дээрх долоон албан ту­шаалтан энэ хэрэгт ха­маа­тай гэдэг нь баримтаар нот­логдож эхлээд байгаа аж.

Энэ мэтчилэнгээр шүү­хийн шийдвэр гүйцэтгэх ша­танд хураагдсан эд хө­рөн­гүүдээс үнэ бүхий за­рим эд хөрөнгийг нуун дараг­дуулж, хувьдаа болон ах, дүү, хамаатан садан, найз нөх­дөөрөө  завш­сан хэргүүд  ар араасаа гарч, шинэ хэрэг үүсээд байна. Хохирогчдын хэлж буй­гаар, ШШГЕГ-т асуудал их байдаг гэнэ. Тухайлбал, хэргийн материалыг өөрсдөө устгасан тохиолдол ч бий бөгөөд хохирогчид дахин хөө­цөлдөөд олоод өгөхөөр  "Шийдвэр гүйцэтгэгч чинь ажлаасаа халагдсан" гэж хэлсэн гэнэ. Таван сая төгрөг авах гэж арван жил хөөцөлдөөд таван сая төгрөгийн зарлага гаргадаг гэж байсан юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, дээрх долоон хүн­тэй холбоотой хэд хэдэн хүн шалгагдах магадалтай гэнэ. Ямартай ч дээрх аж­лын хэсгийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин  ахлан ажил­лаж, энэ талаарх мэ­дээллийг ир­гэдэд болон хохирогчдод нээлттэй мэ­дээлэх аж. ХЗХ-нд байдгаа тавиад туусан нэг хохирогч "Төр бидний хохирлыг одоо л барагдуулж өгөх байх. Хо­хирлоо барагдуулах гэж хо­хирсноосоо их зарлага гар­галаа" гэсэн юм.

Хэргийн үйл явцын талаар дахин мэдээлэх болно.

Р.САРУУЛ


Эх сурвалж:

0 comments:

Post a Comment