
-Өнөөдрийн хувьд нийт нутгаар харьцангуй дулаарах төлөвтэй. Гэхдээ хойшдоо, тухайлбал гуравдугаар сарын 25-ныг хүртэл агаарын температур эрчимтэй дулаарах төлөв ажиглагдахгүй байна. Дархадын хотгор, Хараа, Ерөө, Буянт, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө дөрвөн градусаас дулаарахааргүй төлөв гарсан. Харин говийн нутгаар 0-5 градус, өдөртөө 13-18 градусын дулаан байна. Бусад нутгаар ч ялгаагүй сэрүүвтэр байх юм. Гуравдугаар сарын 21,23-нд төв болон зүүн зүгийн нутгаар, 22-нд төвийн нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Ихэнх хугацаанд салхи секундэд 12-14 метр хүртэл ширүүсч, шороон болон цасан шуурга шуурна. Гуравдугаар сарын 21-25-ны өдрүүдэд Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Дархадын хотгороор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Бусад нутгаар 10-15 градус хүйтэн хонож өдөртөө -2+3 градуст хэлбэлзэхээр байгаа юм.
-Энэ жилийн хавар олон жилийн дунджаас хүйтэн байгаа юу?
-Олон жилийн дундаж хэмжээнд байгаа. Хэсэг хугацаанд сайхан дулаарч байгаад хүйтрэхээр хүмүүс цочирдож байгаа болохоос урьд урьдаас хүйтэн байгаа хэрэг биш. Гэхдээ гэнэтийн энэ хүйтрэлт, салхи жавар мал төллөлтөд муугаар нөлөөлнө шүү дээ. Ялангуяа зүүн зүгийн нутгаар агаарын температур тогтворгүй байх төлөвтэй байгаа гэлээ.
Д.ЦЭЭНЭ

0 comments:
Post a Comment