Tuesday, March 19, 2013

Хүнсний талоныг 25-ны дотор тараана

Хүнсний талоныг 25-ны дотор тараана

20 минутын өмнө

Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар Азийн хөгжлийн банктай хамтран нэн ядуу өрхийн гишүүдэд "Хүнсний талон" олгодог болсон. Энэ жилийн хувьд дээрх төслийг хэрэгжүүлэх нэгж нь халамжийн байгууллагадаа шилжсэн бөгөөд тус байгууллагаас мэдээлж байгаагаар энэ оны хүнсний талоныг гуравдугаар сарын 25-ны дотор тараахаар болсон байна. Нэн ядуу өрхийн насанд хүрэгсдэд 10 мянган төгрөг, хүүхдэд 5000 төгрөгийн талон олгох төслийг анх 2011 оноос нийслэлийн гурван дүүрэг, хоёр аймгийн нэн ядуу өрхийг хамруулж туршжээ. Харин  2012 оны есдүгээр сараас эхлэн 21 аймаг, есөн дүүрэгт хэрэгжүүлэх болсон байна. Энэ жилийн хувьд  16 мянган өрхийн 90 гаруй мянган иргэнийг  хүнсний талонд  хамруулна. Хүнсний талонд олон хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөхүүл нярай хүүхэдтэй эхчүүд зэрэг  ажил хөдөлмөр хийх боломжгүйгээс нэн ядуу нөхцөлд амьдарч буй иргэдээс гадна орон гэргүй тэнэмэл амьдралтай хүмүүс ч багтдаг ажээ.

Д.ЦЭЭНЭ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment