Thursday, July 11, 2013

Төв цэнгэлдэхэд “хар зах” нүүгээд очжээ

Жил бүрийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үйлчилгээний байгууллагын зөвшөөрлийг нэгдсэн журмаар олгож, гар дээрх худалдааг цэгцлэх арга хэмжээ авдаг. Энэ жилийн хувьд ч ялгаагүй. Гэвч өнөөх л "хар зах" цэнгэлдэх тойроод бий болжээ. Наадамтай холбоотой бэлэг дурсгалын зүйлс, хүүхдийн бөмбөлөг, төрийн далбаа, наадаг шивээс, нүдний шил, шүхэр, борооны цув, хүүхдийн тоглоом, тэр ч бүү хэл гутал, хувцас, гэрийн шаахай хүртэл тэнд бий. Тэдгээрийг харж дасал болсон наадамчдыг байг гэхэд дэлхийд ганц монгол наадмыг үзэхээр саатсан гадаадын жуулчдад ямархан санагдах бол?

Г.ДАША

0 comments:

Post a Comment