Wednesday, July 10, 2013

Худалдааны төв, захууд хэдэн цаг хүртэл ажиллах вэ?

Худалдааны төв, захууд хэдэн цаг хүртэл ажиллах вэ?

Ихэнх худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд буюу энэ сарын 11, 12-нд ажиллахгүй, амарна. Баярын өмнөх өдөр буюу өнөөдөр худалдааны төв, зах, томоохон дэлгүүрүүд хэдэн цаг хүртэл ажиллах талаархи мэдээллийг хүргэе. "Нарантуул", "Барс", "Бөмбөгөр", "Хүчит шонхор", "Хархорин" захууд өнөөдөр энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин "Да хүрээ трейд" зах өнөөдөр  15.00 цаг хүртэл ажиллаад, амарчээ.

Томоохон худалдааны төвүүдийн хувьд "Номин холдинг" ХХК, "Боса" сүлжээний дэлгүүрүүд,  "Миний дэлгүүр" сүлжээний дэлгүүрүүд,  "Скай" их дэлгүүр, Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд өнөөдөр ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

Д.ЖАРГАЛ

0 comments:

Post a Comment