Wednesday, July 10, 2013

Наадамчдад оюутнууд мэдээлэл өгч ажиллана

Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын өдрүүдэд буюу энэ сарын 11, 12-нд  "Нийслэлийн тээврийн газар"-аас санаачлан "Замын цагдаагийн газар", "Монголын оюутны холбоо"-той хамтран 100 оюутан ажиллуулахаар болжээ.  Оюутнууд нь наадмын өдрүүдэд олон нийтэд болон гадаад дотоодын зочид, жуулчдад зориулан нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл, зогсоол, цагийн хуваарийн талаар мэдээлэл хүргэх гэнэ.

Мөн гарцаар гарах иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын цагдаа нарт туслах юм байна. Мөн оюутнууд наадамчин олонд мэдээллийг түгээхээс гадна иргэдийг хогоо ил задгай хаяхгүй байхыг уриалж хогтой орчныг цэвэрлэн өөрсдийн хувь нэмрээ оруулах юм байна.

Д.ЖАРГАЛ

0 comments:

Post a Comment