Wednesday, July 10, 2013

Хурдны замтай болно

Монгол Улсад анх удаа хурдны зам барих ажлыг Үндэсний баяр наадмын дараа эхлүүлэхээр божлээ. "Гудамж" төслийн хүрээнд нийслэл хотод хэвтээ, босоо тэнхлэгээр нийт 122 км хурдны барихаар төлөвлөсөн. Эхний ээлжинд Туул голын эрэг дагуу хэвтээ тэнхлэгээр 33 км хурдны зам барилгын ажлыг энэ сарын 15-нд албан ёсоор эхлүүлэхээр боллоо. Нээлтийн ёслол Баянзүрхийн товчооны баруун тал буюу Туулын гүүрний хажууд болох аж.

Зам барилгын ажлын эхлэлтэй хамт хурдны замын трасст орж буй голын зарим хэсгийн бургас, бутлаг ургамлыг шилжүүлэн суулгах, нөхөн сэргээх ажлыг Байгаль орчин, Ногоон хөгжлийн яамны зохих зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд зэрэг гүйцэтгэнэ.

Хурдны зам барилгын ажлыг Үндэсний авто замын компаниудын нэгдэл буюу "Эм Си Си Си" ХХК гүйцэтгэхээр болсон бөгөөд зураг төслийг "Эм Си Пи Си" ХХК боловсруулсан юм. Мөн Япон улсын "CTI Engineering" компани зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.

"Хурдны зам" дэд төслийн дагуу Туулын 33 км замыг тавьсны дараа босоо тэнхлэгээр Сэлбийн, Баянголын, Баянхошууны, Бэлхийн, Улиастайн хурдны замуудыг барихаар төлөвлөгдөж байгаа юм байна.

Ш.ЧИМЭГ


0 comments:

Post a Comment