Sunday, July 7, 2013

Жуковын музейн урд замыг хугацаанаас нь өмнө нээлээ

Жуковын музейн урд замыг хугацаанаас нь өмнө нээлээ

33 минутын өмнө

Баянзүрх дүүргийн Тамгын газрын хойд уулзвараас Жуковын музей тийш 1 км авто замын хойд урсгалыг 7 сарын 09-нд нээхээр төлөвлөн хаасан билээ. Хучилтын ажлыг хийснээр замын хөдөлгөөнийг төлөвлөсөн хугацаанаас 3 хоногийн өмнө буюу өнгөрөгч бямба гаригт нээгээд байна. Харин 7 сарын 07-ны өглөө нээхээр төлөвлөсөн Доржийн гудамжны 420 метр замд инженерийн шугам сүлжээний ажлын дараа хучилт хийлгүй нээсэн.

19-р хорооллын арын зам буюу Дунд голын 1.4 км авто замд цементээр бэхжүүлсэн суурийн ажил явагдаж байна.  Өнөөдөр хучилтын ажлаа эхэлнэ. Түүнчлэн, 22-ын товчоо чиглэлийн 10.6 км авто замын баруун хэсэгт "Бэрх зараа" ХХК хучилт хийж, Гүнтийн даваа чиглэлийн 900 метр авто замыг 7 сарын 10-нд "Жэй Кэй Си" ХХК нээснээр баяр наадмын өмнө Нийслэлийн Авто замын газраас захиалгатай замуудын зорчих хэсэг бүрэн нээгдэх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment