Sunday, July 7, 2013

Энэ долоо хоногт

-Үндэсний Их Баяр наадмын хөтөлбөр Тулгар Төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, Үндэсний Их Баяр наадам энэ долоо хоногт тохиож байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж долдугаар сарын 10-ны лхагюа гаригийн морин цагт тангараг өргөнө. Тангараг өргөх ёслолыг анх удаа ард олон дундаа эзэн Чингис хааны хөшөөний өмнө хийх юм.

-УИХ-ын хаврын чуулган завсарлана.

-Төрийн далбааны өдөр тохионо. Эл өдөр төрийн далбаа мандуулах ёслол долдугаар сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд болно.

-Улсын баяр наадмын хурдан морины уралдаанд эрлийз морь уралдуулахыг хориглосон. Тэгвэл монгол морь, эрлийз морьдыг хэрхэн ялгах талаарх мэдээллийг долдугаар сарын 8-ны даваа гаригт ҮХААЯ-наас мэдээлэл өгнө. Мөн үеэр малчдад ноос, сүүний урамшууллыг хэрхэн олгох тухай мэдээлэх аж.

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №019

0 comments:

Post a Comment