Wednesday, July 17, 2013

Э.Батшугарын найз бүсгүйн гэрийг битүүмжилжээ

Э.Батшугарын найз бүсгүйн гэрийг битүүмжилжээ

12 минутын өмнө

Бидэнд олдсон мэдээллээр Авлигатай тэмцэх газрынхан өнөөдөр Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийгээд улмаар хүү Э.Батшугарынх нь найз бүсгүй Т.Даариймаагийн аавын гэрийг битүүмжилжээ. Т.Даариймаагийн аавыг С.Төмөр гэдэг байна. Тэднийх Зайсанд "Дөрвөн уулын хотхон" хороололд амьдардаг аж.

Эх сурвалжаас өгсөн мэдээллээр С.Төмөрийн гэргий Долгормаа руу Ууганбаяр гэж хүн утас руу нь залгаад "Гэрт чинь ус алдаж байгаа юм байна. Засах хэрэгтэй байна" гэж хэлээд гэрт орсон аж. Улмаар гэрт нь оронгуутаа эд хөрөнгийг битүүмжилжээ. Харин н.Ууганбаяр гэж өөрийгөө танилцуулсан эрхэм нь Авлигатай тэмцэх газрын ажилтан байсан тухай эх сурвалж тодотголоо.

Мөн гэрийн эд зүйлийг битүүмжлэнгүүтээ одоо нэгжлэг хийж эхэлжээ. Гэрт нэгжлэг хийхэд Авлигатай тэмцэх газрынхнаас гадна прокурорынхон байлцаж байгаа аж.

Г.ДАРЬ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment