Wednesday, July 17, 2013

Филиппин иргэдийг шинэчилсэн бүртгэлд хамруулж байна

Филиппин иргэдийг шинэчилсэн бүртгэлд хамруулж байна

1 цаг 0 минутын өмнө

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас санаачлан, Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Филиппин улсын өргөмжит консултай хамтран манай улсад хууль бусаар ажиллаж амьдарч буй Филиппин иргэдийг шинэчилсэн бүртгэлд хамруулах сарын аян зохион байгуулж байгаа аж. Аян долдугаар сарын 1-нд эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Энэ үеэр Филиппин улсын иргэдийг шинэчилсэн бүртгэлд хамруулах, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай болон холбогдох хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, хэрэгжилтийг хангуулах, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө өгөх аж. Тиймээс энэхүү аянд Филиппин улсын иргэдтэй хамтран ажилладаг Монголын иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжиж оролцохыг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас хүслээ.

Г.ДАРЬ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment