Saturday, July 6, 2013

ТҮЦ машины байршил

ТҮЦ машины байршил

35 минутын өмнө

Засгийн газраас иргэддээ төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор Төрийн үйлчилгээг хөнгөвчилсөн ТҮЦ машинууд суурилуулаад байгаа. Энэ нь иргэд цаг үрэн урт дараалалд зогсохгүйгээр тодорхойлолт болон зарим мэдээллээ авах боломжтой юм. ТҮЦ машин олон иргэдээс талархал хүлээгээд байгаа бөгөөд байрлал нь тодорхой бус байгаа талаар иргэд гомдол гаргаж байгаа юм байна. Одоогоор суурилуулсан үйлчилгээний газруудын хаягийг хүргэе.

1. Сонгинохайрхан дүүрэгт:
  • Хөтөлийн буудал /Том мянган ХХК/
  • 31-р хорооны байр
  • Хархорин захын ард Миний дэлгүүр
  • Орбитын эцэс /Зүүн алдар ХХК, үйлчилгээний газар/

2. Баянзүрх дүүрэгт:
  • Хужирбулангийн дэлгүүр үйлчилгээний газар /Эрхэм бүрд ХХК/
  • Хос худалдааны төвийн 3 давхарт /Сандей плазагийн баруун талд/
  • Офицер/ Цэцэн дэлгэр дэлгүүрт /Офицеруудын ордны баруун талд/
  • IT парк

3. Чингэлтэй дүүрэгт:
  • 7 буудлын эцэс /худалдааны төв/
  • Тэнгис кино театр

4. Хан-Уул дүүрэгт:
  • 19 үйлчилгээний төвийн супермаркет
  • Чингэс хаан ОУНО-ны буудал
  • Яармагийн дэнж, дэлгүүр үйлчилгээний газар /Татаал трейд ХХК/

5. Сүхбаатар дүүрэгт:
  • Төв шуудан зэрэг газруудад ТҮЦ машиныг байрлуулаад байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment