Monday, July 8, 2013

ШШГЕГ НХҮЕГ-тай хамтран ажиллана

ШШГЕГ-ын харьяа Хорих анги, албанд ял эдэлж байгаа болон хорих анги, албанаас суллагдсан иргэдэд төрөөс үзүүлж буй нийгмийн халамжийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ үеэр хоёр байгууллага хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, төлөвлөгөөний талаар ярилцаж санал солилцлоо.

Хамтын ажиллагааны хүрээнд ял эдэлж буй хоригдогч нарт "Нийгмийн халамжийн тухай хууль" болон "Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам"-д заасан тэтгэмж, тусламжийг үе шаттайгаар олгох ажлыг зохион байгуулах юм.

Түүнчлэн Хорих ангиас суллагдсан иргэдэд бие даан амьдрах чадвар эзэмшүүлэх, хөдөлмөрийн дадал олгох, тэдний авьяасыг нь дэмжих зорилгоор төрөлжүүлсэн сургалтанд хамруулах, хууль эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлэн, тэднийг нийгэмшүүлэх ажлыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

Ч.БОЛ


0 comments:

Post a Comment