Monday, July 8, 2013

Мазаалай хамгаалах нэгдсэн хөтөлбөртэй болно

Мазаалай хамгаалах нэгдсэн хөтөлбөртэй болно

28 минутын өмнө

"Мазаалайг хамгаалах, өсгөж үржүүлэх бичил орчин бий болгоход төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагуудын түншлэл, түүний ирээдүй" сэдэвт семинар НҮБ-ын хурлын танхим боллоо. Хуралд БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, НҮБХХ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч хадагтай Сезин Синаноглу нар оролцов. Сонирхогч талуудын хамтын ажиллагааг хэрхэн уялдуулах, ажлын чиглэлүүдийг тодорхойлох асуудлыг хөндсөнөөр цаашид Мазаалай баавгайг хамгаалах нэгдсэн хөтөлбөртэй болох, түүнд цогц байдлаар хамгаалах стратеги төлөвлөгөө боловсруулж тусгах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Тиймээс хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулахаар тогтлоо.

Д.ЦЭЦ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment