Thursday, July 18, 2013

"Эртний нүүдэлчид" үзэсгэлэнг хуанлид оруулна

"Эртний нүүдэлчид" үзэсгэлэнг хуанлид оруулна

54 минутын өмнө

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас наадмын үеэр Хүй долоон худагт жуулчдад зориулсан "Эртний нүүдэлчид" үзэсгэлэнг зохион байгуулсан. Энэхүү үзэсгэлэнг "амьд үзэсгэлэн" хэмээн тодотгож байгаа бөгөөд "Монгол Номадик" компанитай хамтран зохион байгуулсан юм байна. "Эртний нүүдэлчид" үзэсгэлэнгээр нүүдэлчин монгол айлын амьдрал ахуй, ердийн хөсөгт нүүдлийг  бодитоор үзүүлсэн нь жуулчдад их таалагджээ. Тус үзэсгэлэнд тавьсан монгол гэр нь уламжлалт хийцтэй ба гэрийн тавилга эд хогшил, сав суулга, хувцас хэрэгсэл нь бүгд XX зууны эхэн үеийн төв халхын хэв шинжийг хадгалсан  хуучны эдлэлүүд байсан байна. Энэхүү арга хэмжээг цаашид уламжлал болгон зохион байгуулж аялал жуулчлалын хуанлид оруулахаар зохион байгуулагчид нь төлөвлөж байна. Ингэснээр жуулчид хурдан морины уралдааныг гараанаас бариа хүртэл үзэх, чөлөөт цагаа сонирхолтой, үр дүнтэй өнгөрүүлэх боломжтой болох юм.





Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment