Thursday, July 4, 2013

Импортын бэлдмэлээс болгоомжлохыг анхааруулав

Импортын бэлдмэлээс болгоомжлохыг анхааруулав

Сүүлийн үед Шуудан илгээмжээр Америкийн нэгдсэн улсаас "Skinne Fiber" нэрийн тураах бэлдмэл гэх биологийн идэвхит бүтээгдэхүүнийг онлайн интернет худалдаагаар хувь хүмүүс иргэдийн нэр дээр захиалан их хэмжээгээр импортлон ирүүлж байна. Энэ бүтээгдэхүүн нь Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.13 дах хэсэгт заасны дагуу хими, биологи, эм судлал, эмийн үнэлэмжийн үндсэн дээр хэрэглэж болох нь нотлогдоогүй, Монгол Улсын бүртгэлд бүртгэгдээгүй бүтээгдэхүүн юм.

Иймд шуудан илгээмжээр ирсэн эдгээр бүтээгдэхүүнийг иргэдэд олгохгүй тул баталгаагүй бүтээгдэхүүнийг интернетээр захиалахгүй байхыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар ,экспорт, импортын хяналтын хэлтсээс анхаарууллаа.

Д.ЦЭЭНЭ

0 comments:

Post a Comment