Thursday, July 4, 2013

Богд уулын арын зам 2014 онд ашиглалтад орно

Богд уулын арын зам 2014 онд ашиглалтад орно

25 минутын өмнө

"Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Яармагиийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүрэх 17.1 км авто замын ажлыг "Эсто" ХХК гүйцэтгэж байгаа юм. 2012 оны 6 сарын 25-аас эхэлсэн тус ажлын гэрээт хугацаа 2014 оны 8 сарын 01-нд дуусах бөгөөд өнөөдрийн байдлаар ажлын явц 24 хувийн гүйцэтгэлтэй байна. Баянзүрхийн товчооноос эхлэн замын далан, ухмалын ажил, гүүрийн дам нурууны цутгалт, төмөр бетон хоолойн ажлуудыг хийж байна. Замын зорчих хэсгийн өргөн нь 7 метр бөгөөд явган хүний замын ажил давхар хийгдэх юм гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment